Monday, January 18, 2010

Акалифа


Акалифа – үнэгний сүүл ч гэх нь бий.


Сэргэг, идэвхтэй, цовоо энергитэй ургамал юм. Гэхдээ хүн бүхэнд тохиромжтой ургамал гэж хэлж болохгүй. Баяр баясгаланг ховор мэдэрдэг меланхолик темпераменттай хүн акалифаг тарих хэрэгтэй. Акалифа нь баяр баясгалан, аз жаргалын мэдрэмж өрөө тасалгаанаас замхран алга болгохгүй байх, тухайн хүнийг удаан хугацаанд баяр баясгалантай байлгахад чухал нөлөөтэй юм. Энэ ургамлыг баяр баясгалан, гэрэл гэгээтэй, аз жаргалтай мэдрэмжийг хадгалж чаддаггүй, баяр баясгаланг цөөн хором мэдэрч, уйтгар гунигийг ихэнх хугацаанд мэдэрдэг хүмүүс гэртээ байлгах хэрэгтэй. Акалифа нь хүнээс гарч байгаа баяр баясгаланг өөртөө шингээх бөгөөд гэр бүлийн гишүүд уйтгар гунигт автах үед гэр орныг нь баяр баясгалангийн гэрлээр дүүргэж өгдөг. Түүнчлэн хүн ямар нэгэн үйл явдлыг эмзэг хүлээн авсаны үр дагавар болох идэвхгүй, хүнд, залхуурлын энергийг акалифа өөртөө шингээж, дахин боловсруулдаг. Акалифагийн нөлөөллөөр гэр орны энерги хөдөлгөөнтэй, амьд байдаг ажээ. Ийм энерги нь залхуурал, хэт сэтгэл хөдлөлөөс гэр бүлийн гишүүд, зочдыг хамгаалдаг. Түүний тусламжтайгаар гэр бүлийн гишүүд хөнгөн шингэн болохоос гадна таагүй зүйлд хэт эмзэг ханддагаа больдог. Энэ ургамал нь бодит шалтгаангүйгээр өөрийгөө аз жаргалгүй, ганцаардмал гэж мэдэрдэг хүмүүсийн хамгийн сайн сэтгэл зүйч юм.

Акалифа эерэг сэтгэл хөдлөлийг хуримтлуулж, хадгалан хэрэгтэй цагт нь чанаржуулж, нэмэгдүүлэн гэр бүлийн гишүүдэд бэлэглэж байдаг. Бид баярлах бүрдээ байгалийн энэ банкинд хөрөнгө оруулалт хийдэг гэж хэлж ч болох юм. Өөрөөр хэлбэл бидэнд хэрэгтэй үед Акалифа бидний баяр баясгаланг хүүтэйгээр буцааж өгдөг ажээ. Энэ бол акалифа танайд амьдарсан эхний хэдэн саруудын үр дагавар юм. Акалифа танайд удах тусам уйтгар, гуниг, идэвхгүй байдал танай гэрт очих замаа мартана.


Акалифаг мэдрэмж муудтай, зөвхөн “эрүүл ухаан”-даа найддаг, эсхүл мэдрэмжиндээ хөтлөгдөөд логик ухаанаа ажиллуулж чаддаггүй хүмүүс тарих хэрэгтэй. Тодруулбал, акалифа амьдралыг хүлээж авах хоёр арга (мэдрэмж, ухаан)-ыг ашиглахад нь хүмүүст тусалдаг. Мөн акалифаг таарч тохирдоггүй, “шал өөр” хүмүүс амьдардаг айлд бэлэглэх хэрэгтэй. Тухайлбал, өөдрөг эсхүл гутранги, интроверт эсхүл экстраверт, холерик эсхүл флегматик, романтик эсхүл прагматик хүмүүс, нэгтгэгч хүчтэй акалифа гэрт нь байгаа тохиолдолд бие биенийгээ илүү сайн ойлгож эхэлдэг.

Энэхүү ургамал нь хүний дотоод сэтгэл дэхь зөрчлийг шийдэх, арилгах, сэтгэлийг амирлуулах чадалтай. Мөн акалифа мөрөөдөгч нэгнийг үйл явдалд бодитой хандах, амиа хичээгчдийг бусдыг ойлгох, үл итгэгчийг мэдрэх чадвартай болгох зэргээр тухайн хүнд дутагдаж байгаа чадварыг олж авахад хүмүүст тусалдаг юм.

Акалифагийн тусламжтай та сөрөг сэтгэл хөдлөлөөсөө хурдан салж чадна. Акалифагийн нөлөөн дор эмэгтэй хүн илүү нямбай, эрэлхэг, идэвхтэй болдог. Харин эрчүүд илүү энэрэнгүй болно. Өө сэвгүй зан чанартай болохыг хүсдэг хүн бүхэнд хэрэгтэй. Энэ ургамал өөрийн ур чадвараа зөв ашиглах, дутагдаж буй чадвараа олж авахад тусална.

Фэн-шуйд акалифаг энергийн балансыг тогтоогч, чиглүүлэгч болгон ашигладаг.

Эрүүл мэндэд ч акалифа сайн нөлөөтэй бөгөөд зүрхэнд маш сайн. Түүнчлэн хүйтнийг тэсвэрлэдэггүй, даарч байдаг хүмүүс гэртээ тарихад ихэд тохиромжтой.

No comments:

Post a Comment