Азалияг мөн альпийн сарнай ч гэдэг. Гайхалтай гоё энэ ургамал үүл шиг хөнгөн, зөөлөн энергитэй. Тиймдээ ч гэр, орон сууцны энергийг сөрөг сэтгэл хөдлөл, үгний хор уршигтай нөлөөллөөс ангид байлгахад тусалдаг. Азалиягийн энерги зөөлөн хэдий ч сэргээж, идэвхжүүлэх нөлөөтэй. Эмэгтэйлэг, зөөлөн байхыг хүсдэг эмэгтэйчүүдэд тохиромжтой, маш эмэгтэйлэг ургамал юм. Хүмүүс азалиягийн энергийн ачаар төвөггүй анхаарлаа төвлөрүүлж чадна. Энэ ургамлыг жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулж, гол зүйлээ мартдаг хүмүүст бэлэглэхэд тохиромжтой. Азалия таныг болон гэрийн тань био-орон зайг бухимдал төрүүлж, нөхцөл байдлыг тогтворгүй, тайван бус болгодог хүмүүсийн сөрөг нөлөөллөөс хамгаална.

Азалия эрүүл мэндэд гайхалтай сайн үр нөлөөг үзүүлдэг. Азалия тайвшруулах нөлөөтэй тул тогтворгүй хүмүүс өөрийн үйлдлээ хянахад тустай.
Эрт босох зовлонтой санагддаг унтаахай нарт азалия гайхалтай нөлөө үзүүлдэг. Азалия нойрыг тэнцвэржүүлж, нойрмог байдлыг арилгаж, нойргүйдлийг эмчлэхэд туслана.
Түүнээс гадна азалия агаарт байгаа эрүүл мэндэд хортой бодисыг устгадаг.
Азалия халууныг тэсвэрлэдэггүй гэдгийг анхаараарай. Гэрийн аль ч өрөөнд байрлуулж болно. Фэн-шуйд азалияг гэрийнхээ урд зүгт байрлуулах хэрэгтэй гэж зөвлөдөг.
No comments:
Post a Comment