Thursday, January 14, 2010

Цэцэгний энерги- Абутилон



Цэцэг гэж сэтгэлийг баясгагч, байгалийн нэгэн гайхамшигт бүтээлийн хүнд үзүүлэх нөлөө, түүний энергийн талаар дор бичлээ. Цэцэг тус бүрээр, цагаан толгойн үсгийн дарааллаар оруулах болно.



Абутилон
Абутилон- хим, агч мод, тасалгааны агч мод гэх зэргээр нэрлэдэг. Үнэхээр энэ цэцэгний навч нь Канад Улсын далбаан дээрх агч модны навчтай төстэй. Абутилоны навч нь Нар, меркури гэсэн хоёр гаригийн нөлөөнд байх бөгөөд эдгээр гаригууд нь түүний “зан төлөв“, навчны хэлбэр зэргийг тодорхойлдог. Абутилоны навч нь өвөрмөц хэлбэртэй тул гэр оронд янз бүрийн
шалтгаанаар хуримтлагдсан сөрөг энергийг өөртөө шингээж, цэвэрлэдэг шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэдэг ажээ. Тухайлбал уур, бухимдал, сэтгэл гутрал, сэтгэл зүйн болон биеийн ядаргаа зэрэг нь сөрөг энерги бий болох шалтгаан болдог байна. Сөрөг сэтгэл хөдлөл нь гэр орны био-орон зайг сүйтгэх нөлөөтэй гэдэг нь нууц биш. Абутилон нь энергийн бүтцийг эвдрэл, гэмтлээс хамгаалдаг. Энэ ургамлын ачаар танай гэр сүйтгэгч сөрөг сэтгэл хөдлөлийн нөлөөнөөс хамгаалагдана. Абутилон нь сөрөг энергийг эерэг болгон хувиргадаг өөр нэг ач холбогдолтой. Абутилоныг танай гэрийн Ша сөрөг энерги хуримтлагддаг газар байрлуулахад ихэд тохиромжтой байдаг тул Фэн-шуй сонирхдог хүмүүст орон зайгаа зөв хуваарилахад тустай. Абутилон нь сөрөг энергийг сэргээгч энерги Ци болгон хувиргадаг байна. Баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй байдал энэ бүгд абутилоны тасралтгүй ажлын үр дүн юм. Энэ ургамал нь сэтгэл санаа нь тогтворгүй, сэтгэл гутардаг хүмүүсийн гайхалтай туслагч байх болно. Абутилон нь Нар, Меркури гэсэн хоёр гаригийн нөлөөнд байдаг учир түүний нэгэн шинж чанар нь эдгээр гаригуултай холбоотой. Уран Бүтээлийг дэмжигч гариг болох Нар нь абутилоны эзнийг илүү нийтэч, санаачлагатай, идэвхтэй, чөлөөтэй, бүтээлч байхад туслахаас гадна бүтээлч энерги замхран алга болохоос хамгаалдаг. Хамтран ажиллагч, түншүүдтэйгээ хэл амаа ололцоход тусалдаг. Абутилоны нөлөөгөөр гэнэт аялах, мэдлэг, боловсролоо дээшлүүлэх эрмэлзэл, сонирхолтой болж дамжаа, сургалтанд бүртгүүлж ч магадгүй. Абутилон нь уран бүтээлч, оюутнууд, түүнчлэн бусадтай харилцах харилцаа, нүүдэл суудал ихтэй ажил хийдэг хүмүүст тохиромжтой байдаг. Меркиригийн нөлөөгөөр абутилон нь хүний бусадтай харилцах чадварыг нэмэгдүүлдэг. Өсвөр насныхныг ивээдэг энэ гаригийн тусламжтайгаар абутилон нь залуучууд (эрэгтэй, эмэгтэй ялгаагүй)-ын сахиусын үүргийг гүйцэтгэдэг.
Мөн абутилон нь ажил үүрэг нь худалдаа, боловсролтой холбоотой хүмүүст тохиромжтой.
Абутилоны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тадаар хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу. Энэ ургамал нь зүрх судасны үйл ажиллагаа, цусны чанарт онцгой сайн нөлөө үзүүлдэг. Бүхэлдээ эрүүл мэндэд их хэрэгтэй ургамал юм.
Абутилон нь гэр орон төдийгүй, ажлын байр буюу офис, хүлээн авах ба худалдааны танхим, кафе, зоогийн газарт байхад ч их тохиромжтой юм.

2 comments:

  1. heregtei tsetseg bain shuu

    ReplyDelete
  2. Heregtei, gegeen medeelel bichjee bayarlalaa...

    ReplyDelete