Thursday, January 14, 2010

Америк Агава


Америк Агава


Агава энхрий, зөөлөн ургамал учир хүмүүсийн мөн тийм чанарыг сэрээдэг.

Энэ ургамал нь гэр бүлийн хүмүүсийг анхаарал, мэдрэмж, тэвчээр, халамжтайгаар үг хэлдэг, үйлдэл хийдэг болгодог. Энэ ургамал амьдарч буй айлд гэр бүлийнхэн нь маргаанаас болж зовохгүй л болов уу. Мөн үл ойлголцол, маргаан, зөрөлдөөний үр дагавар болох сөрөг энергийг саармагжуулах чадвартай. Хэрвээ та хэн нэгэнтэй эвлэрэхийг хүсэж байвал агава бэлэглээрэй. Агава тухайн хүний танд хандах хандлагыг зөөлрүүлж, эерэг болгож өгнө. Хувийн харилцаанд ч агава хөндлөнгийн ажиглагч байдаггүй. Ялангуяа хэн хэндээ буулт хийх дургуй хүмүүст мөш сайн нөлөөллөө үзүүлдэг. Эв зүйг олох – энэ бол агавагийн зорилго. Энэ ургамал нь хүүхдийн өрөө, томчууд нь хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй байгаа айлд маш сайн тохирно гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Түүнээс гадна агава бол сургалтын гайхалтай туслагч болдог. Учир нь сурах явцыг хөнгөн, сонирхолтой болгодог.

Агавагийн өөр нэгэн шинж чанарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр юу вэ гэвэл, харилцаанд нь үл ойголцол, бие биедээ итгэхгүй байх явдал бий болох аюултай хосуудын хамгаалагч сахиус болох чадвар юм. Мөн дурлалт хосуудын сахиус. Энэ ургамал нь хайр сэтгэлийг хамгаалагч юм. Түүнчлэн агавагийн нөлөөллөөр гэрийн эзэд уриалгахан болдог төдийгүй гэрт нь урилгагүй зочид хэзээ ч ирэхгүй.


Анхааралтай агава эрүүл мэндийн ерөнхий байдал, тэр дундаа мэдрэлд сайнаар нөлөөлдөг. Гэр бүлийн гишүүд нь мэдрэл, амьсгалын замын өвчнүүд болон үрэвсэлт өвчнүүдээр өвчлөх магадлалтай айлд тарихыг зөвлөж байна. Энэ ургамал нь архаг өвчнүүдийг эмчлэхэд тусалж, өөр өвчнөөр өвдөхөөс сэргийлдэг. Агавагийн хандыг шархираа (ревматизм) өвчний үед дараахь байдлаа бэлдэж, хэрэглэдэг байна: “агавагийн навчийг жижиглээд дээр нь 1:10 харьцаагаар спирт эсвэл архи нэмээд, таглаж 7 хоног харанхуй, хуурай нөхцөлд байлгана. Хандыг нарны гэрэл нэвтэрдэггүй бараан саванд шүүж, хийнэ. Хандыг шавших, жин тавих байдлаар хэрэглэнэ.”

Агава гэрэлтэй бүхий л газар сайн ургадаг.



No comments:

Post a Comment