Wednesday, January 13, 2010

Ченнелинг гэж юу вэ?
Сүүлийн үед "ченнелинг" гэсэн үг гадаадын цахим хуудас, ном зохиолд улам ихээр дурьдагдсаар байх боллоо. Энэ талаар багагүй нийтлэл, "ченнелинг"-үүдийг уншиж үзэхэд нилээд сонирхолтой санагдсан тул монголчууддаа ойлголт өгмөөр санагдаж үүнийг бичиж сууна.
Бурхан, нөгөө ертөнц, хойд нас, сэтгэлийн тухай эргэцүүлдэг, "Би хэн бэ?" гэсэн асуултыг өөртөө тавьдаг хүн бүхэнд сонирхолтой байх болов уу? гэж бодож байна.
Иймд Америкийн "медиум" (энэхүү ойлголтыг википедиад дараахь байдлаар тайлбарласан - материаллаг болон оюун ухаан-сэтгэл зүйн гэсэн хоёр ертөнцийг холбогч гүүр болсон мэдрэмжтэй хувь хүн), илтгэгч, "Шинэ Эрин" (New Age) чиглэлийн зохиолч, "Индиго хүүхдүүд" гэсэн нэр томьёог бий болгосон, нийтэд таниулсан хүмүүсийн нэг Ли Кэрролл "ченнелинг" гэсэн ойлголтыг хэрхэн тайлбарласныг дор сийрүүлье.
Ченнелингийн тухай
Ли Кэрролоос
Би энэхүү боломжийг ашиглан ченнелингийн тухай ярилцмаар байна. Ихэнхдээ ченнелингийг ер бусын, хийсвэр зүйл мэтээр ташаа тайлбарласан байдаг. Та бүхэн: "Энэ цахим хуудсанд чи юу хийж байгаа юм бэ?" гэж зарим найз нөхөддөө хэзээ ч хэлэхгүй гэж мөрийцөхөд ч би бэлэн байна. Зарим хүмүүс үүнийг нүгэлтэй зүйл гэж үздэг бол нөгөө хэсэг нь үүнтэй ямар нэгэн хамааралтай байхыг хүсдэггүй. Тэд ченнелингээр дамжаагүй (тэдний төсөөлж буйгаар), өөр мэдээллийг илүүд үздэг.
Ченнелингийн тодорхойлолт: Хүнээр дамжуулан хэлсэн Бүтээгчийн бадрангуй, бурханлиг үг (эсхүл энерги) юм.
Дээр дурдсан тодорхойлолт нь ченнелинг яг юу болохыг бүрэн илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ ертөнцөд байгаа ихэнх Ариун бичвэрүүд (бүхий л шашны)-ийг төдийгүй урлаг, дуу хөгжмийг анхдагч байдлаар нь ченнелингийн тусламжтайгаар бидэнд дамжуулсан гэсэн үг юм. Маш энгийн үзэгдэл боловч "Шинэ Эрин"-д бий болж байгаа олон шинэ үйл явцуудын адилаар ченнелингийг "хачирхалтай үзэгдэл" гэх болжээ. Бурхан библийг бичээгүй, Бурхан онгодыг нь хөглөсөн хүмүүс библийг бичсэн.
Энгийн хүмүүс биш Бурхнаас эрх олгогдсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс л мэдээлэл дамжуулдаг гэдэгт бид бүр дасчээ. Иймд "Шинэ Эрин"-ий Хайрын Мастерын жинхэнэ зорилго, "зориулалт" (ариун санваартан биш хэдий ч хориглолтуудаас ангид байх боломжийг өөртөө олгоход зориулалт нь оршиж байгаа) нь илэрч байгаа энэ үед Бурхны илгээлтийг энгийн хүмүүс их олноороо хүргэх болсон.
Ариун дэлхий дээрх хэд хэдэн хотуудад байгаа найзууддаа илгээсэн захидалд бид Бурхны ариун үгэнд ханддаг шигээ энгийнээр л ханддаг (Яг ийм байдлаар Ариун Библийн Шинэ Гэрээнд бичсэн байдаг). Энэ талаар бодоод үзээрэй. Энэ бол ченнелинг!
Бурхан 2000 жилийн өмнөөс хүмүүстэй харилцаж байсан гэж бид үзэж байна. Бурхан бидэнтэй харилцахаа больсон гэж бодох нь өөрийгөө бурханлиг болохыг үгүйсгэх, эсхүл өнгөрснийг онцгой гэгээлэг байсан гэж үзэх, өөрийгөө гэгээрсэн Дэлхий дээр тасралтгүй үргэлжлэх Бурханлиг зорилгын нэгэн хэсэг байх эрхгүй мэтээр үзэхтэй агаар нэг юм. Бид үргэлжид Бурхантай харилцах эрхтэй, ТАНЫ нэг хэсэг гэдгийг мэдэгдэхийг би хүсэж байна!
Гэхдээ ченнелингтэй хамт ирдэг зүйл бол ...
Хариуцлага!
Хэнбугай нь ч ченнелинг дамжуулж чадна, Сүлд (дух гэсэн орос үгийг ингэж орчуулав.) энэ тал дээр ямар нэгэн шалгуур тавихгүй. Ченнелинг зөвхөн сонгогдмол хүмүүст бус бүх хүмүүст зориулагдсан. Иймээс бид бүхэнд чадвар, боломж байгаа гэсэн үг. Бусад зүйлстэй адил тухайн хүний ЗОРИЛГО тодорхойлох ач холбогдолтой байдаг. Ченнелинг бүхэн ЦЭВЭР АРИУН зорилготойгоор хийгддэггүй. Ийм учраас зарим ченнелинг нь үнэн, зарим нь тийм биш байдаг тул та бүхэн ченнелинг сонсох эсхүл уншихдаа ялгааг нь олж харах чадвартай байх хэрэгтэй. Үнэхээр Сүлд үүнийг хэлж байна уу?
Өнөө үед олон олон эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдний үг дээрээс илгээгдсэн илгээлт хэмээн худал ярьж, зарим нь бүр үүндээ цахим хуудас ашиглаж байна. Хэнийг нь сонсох, хэнийг нь сонсохгүй байх хэрэгтэйг хэлээд өгөх байгууллага байхгүй тул үнэн үг мөн эсэхийг хэрхэн ялгах юм бэ? гэж гайхаж байна уу?
Жинэхэнэ сувгийн хариулага нь - БИШРЭЛ юм. Бурханлиг мэдээлэл нь амьдралыг өөрчлөх чадалтай. Аминч, зөвхөн өөрийн ашиг сонирхолд чиглэсэн, айдас дагуулсан мэдээлэл нь төөрөгдүүлж, хүний сэтгэлийн хөгжлийг зогсонги байдалд оруулдаг. Нэгийг нь нөгөөгөөс нь хэрхэн ялгах вэ? Крайон, бидэнд мэдрэх хүч бий, эдгээрийн ялгааг ч "мэдэрч" чадна гэж хэлдэг.
Энэ нь ямар мэдрэмж вэ? гэдгийг тодорхойлж сурч байгаа та бүгдийн заримд нь туслах мэдээлэл надад байна. Энэ мэдээлэл анх 1987 оны 7 дугаар сард, намайг ченнелинг дамжуулж эхлэхээс 2 жилийн өмнө «New Realities» сэтгүүлд хэвлэгдсэн. Нийтлэл нь "сэтгэлийг танин мэдэх удирдамж" гэсэн гарчигтай байв. Уг нийтлэлд уншигч анхаарал хандуулах ёстой 12 (эерэг ба сөрөг) үндсэн шинжийг тодорхойлсон байна. Би энэ мэдээллийг оновчтой бөгөөд гэгээрсэн хүмүүс бусдыг сургахын тулд боловсруулсан гэж үзэж байна.
Дор 12 шинжээс 7-г (Крайоны зургадугаар ном болох "Бурхны түншлэл" номонд дурдагдсан) нь бичлээ.
Дараагийн удаа ченнелинг унших, сонсохдоо доорх долоон зүйлийг анхаарч, мөн өөртөө "Энэ үгийг хэлж байгаа хүн ямар зорилго агуулж байна вэ?" гэсэн асуултыг өөртөө тавьж байгаарай. Түүний үгэнд амин хувиа хичээх, бусдын ашиг сонирхол байна уу? Тийм зүйл илрүүлвэл цааш нь унших, сонсох хэрэггүй. Тодорхой, үнэн байх ёстой мэдээлэлд хүний аминч үзэл байх ёсгүй. Үүнийг Сүлд дамжуулагчаасаа шаарддаг, би мэднээ. Мөн ченнелинг дамжуулах 20 жилийн туршлагаасаа харахад мэдээлэл нь айдас биш хайр дагуулсан байдаг. Үүнийг ч бас анхаараарай!
Энэ энергийг та өмнө нь мэддэг байсан юм шиг, "гэртээ" байгаа юм шиг мэдрэмжийг танд өгч байна уу? Энэ бол бас нэг тайлал юм шүү. Хэрвээ та үүнийг мэдрэхгүй байвал, Хүнээр дамжуулж байгаа мэдээллийг түүнийг дамжуулж байгаа бодгаль, бодгалиудтай адилтгаж чадахгүй байгаа бол ченнелингийг сонсохгүй, уншихгүй байсан нь дээр. Ченнелинг бүрийг бодгалиуд дамжуулдаггүй юм. Ихэнх ченнелингүүд таны сэтгэлийн "төвөөс" эхтэй. Тохиолдол болгонд хэн бэ? гэдгийг тодорхойлохын тулд нэрийг нь асууж, хэн нэгний арьс нөмөргөх гэж оролдохын хэрэггүй. Таны зүрх - өөрөө өөртөө мэдээлэл дамжуулах чадвартай Бурхны Хайр гэж бодож бай.
Чухал зүйл: Крайоны "Бурхны түншлэл" номын 1 дүгээр бүлэгт дурдсан "four attributes of love" (хайрын дөрвөн шинж) гэдгийг уншиж танилцах цаг гаргарай гэж гуйх байна. Энэ нь танд нөхцөл байдал, цэвэр, бурханлиг энергийн зарим хэсгийг аминч үзлээс ангид ухаарч, ойлгоход туслана.
Өөрийнхөө хувьд юу болоод байгааг, Хүний илгээмж үү? ухаалаг, энэрэнгүй Бурхны илгээмж үү гэдгийг тодорхойлох хэрэгтэй.
Энэхүү зөвлөмжийг ашиглан Крайоны илгээмжийг дамжуулан миний бичсэн, хэлсэн зүйлсийг шалгана гэдэгт найдаж, дэмжиж байна. Цаг үргэлж ийм шалгалтыг хийх хэрэгтэй гэдэг нь эргэлзээгүй юм.
Танин мэдэх удирдамж - "Шинэ бодит байдал" сэтгүүл 1987 оны 7 дугаар сар.
Үг, хэллэгийг өөрчилсөн ...
1. Энэ мэдээлэл нь хүн бүрт ашиг тусаа өгнө.
Зөвхөн зарим хэсэг хүмүүст хэрэгтэй, сонгогдмол, хязгаарлагдмал бүлэгт зориулсан мэдээлэл илгээж байгаа сувагт болгоомжтой хандах хэрэгтэй. Илгээмж нь нийт хүн төрөлхтөнд төдийгүй, хувь хүн бүрт хэрэгтэй байх ёстой. Энэ нь танд үнэнийг хэлж байгаагийн хамгийн эхний шинж тэмдэг юм.
2. Илгээмж нь сэтгэлийг тань сэргээсэн, татсан (онгод оруулсан ч гэж хэлж болохуйц) байх ёстой. Илгээмж нь танд өөртөө итгэх итгэл бэлэглэсэн, боломж бололцоо нээсэн байна. Харин айдас төрүүлсэн, гутралд оруулсан, айдсын нөлөөнд автаж үйлдэл хийлгэх, эсхүл нуугдахад хүргэсэн байх ёсгүй. Энэ нь тухайн илгээмжид байх ёстой Бурханлиг энергийн үндэс юм. Тэдгээр нь уншигчид, сонсогчдын сэтгэлийг сэргээсэн, татсан байх ёстой. Сахиусан тэнгэрийн тэмдэглэгдсэн илгээлт бүр "Бүү ай" гэсэн үгнээс эхэлсэн байдаг.
3. Сүлд (Бурхан) нь чөлөөт хүсэл зоригоосоо татгалзахыг уриалсан илгээмжийг хэзээ ч илгээхгүй. Хэзээ ч!
Учир нь чөлөөт хүсэл зориг нь та бүхний Дэлхий дээрх туршилтын үндэс, "алтан хаант ширээнд" (Крайоны 6 дахь номонд тэмдэглэснээр) заларсан хүнд зайлшгүй байх гол шинж юм. Чөлөөт хүсэл зориг! Үнэхээр та бүхний чөлөөт сонголт л ирээдүйг тань тодорхойлно.
4. Сүлд нь үзэл бодлоо өөрчлөхийг шаарддаггүй. Бид таны бодол санааг хүндэтгэдэг. Сүлд хуурахгүй, ятгахгүй. Бүрэн бүтэн байдалд тань халдахгүй. Амар амгаланг мэдрүүлж, зүрх сэтгэлийн тань нандин утсыг хөндөнө.
5. Сүлд, түүний суваг цорын ганц гэж баталдаггүй. Анхааралтай байх хэрэгтэй, Сүлд маш олон сувгаар, харилцан зөвшилцсөн, ялангуяа "Шинэ Эрин"-д нэгэн зураглал бий болгох мэдээллийг хүргэдэг. Эдгээр сувгууд нь хэзээ ч өөрсдийгөө цорын ганц эх сурвалж гэж зарладаггүй.
6. Мэдээлэл нь ихэнхдээ шинэлэг байдаг. Өмнө мэдэгдэж байсан үйл явдлыг дахин мэдээлж байгаа сувгаас болгоомжлох хэрэгтэй. Учир нь эдгээр сувгуудын цорын ганц эх сурвалж нь хүний аминч үзэл байдаг. Мэдээлэл нь үндсэн мэдээлэлтэйгээ хамт шинэлэг байх ёстой. Энэ нь ченнелингийн үндсэн зорилго. Иймд үүнийг бодож үзээрэй.
7. Ченнелингийн мэдээлэл нь сэтгэлийн шийдвэр гаргах боломж олгодог. Амьд ченнелингийн зорилго нь Дэлхий дээрх амьдралын асуудал (хүндрэл)-ыг шийдвэрдэхэд туслах мэдээлэл дамжуулах байдаг.
Хайрын хамт дамжуулав,
Ли Кэрролл
Орос хэлнээс орчуулав

No comments:

Post a Comment