Wednesday, December 8, 2010

Сургамжит үлгэр

Хайр ба Дурлал



- Хайр-аа! Би чам шиг болохыг маш их хүсэж, мөрөөдөж байна! хэмээн Дурлал уулга алдах ажээ. Чи надаас хамаагүй хүчтэй!


-Миний хүч чадал юунд оршдогийг чи мэдэх үү! гэж Хайр бодлогошронгуй асуухад.


-Чи хүмүүсийн хувьд илүү чухал шүү дээ.


- Үгүй дээ, хонгор минь, тийм биш, гээд Хайр санаа алдаж Дурлалын толгойг илээд. – Би уучилж чаддаг, тийм учраас л би ийм байгаа юм.


- Чи урвалтыг уучилж чадах уу?


- Тиймээ, чадна, хүмүүс муу санаж биш, мэдэхгүй, ойлгохгүйгээсээ болоод л урвадаг юм шүү дээ.


-Чи тэгвэл хайртай хүмүүс бие биенийгээ хуурахыг уучлах юм уу?


- Тиймээ, хууралтыг ч бас уучилна, яагаад гэвэл хуурчхаад, эргэж ирсэн хүн харьцуулах боломжтой болж, сайн сайхныг нь сонгоод эргэж ирсэн.


- Худал хуурмагийг уучилж чадах уу?


- Гарах гарцгүй болоод, өөрийгөө буруутгаснаас, бусдыг зовоохгүй гэсэндээ хуурдаг тул энэ чинь эерэг үзүүлэлт шүү дээ. Тиймээс худал хуурмаг бол хамгийн бага хор юм.


- Би тэгж бодохгүй байна, зүгээр яаж ч болохгүй хуурмаг хүмүүс байдаг ш дээ!!!


- Тиймээ, тийм хүмүүс бий, гэхдээ тэд чинь хайрлаж чаддаггүй учир надад ямар ч хамааралгүй хүмүүс.


- Чи өөр юуг уучилж чадах вэ?


- Би хурдан ирээд түргэн алга болдог Уурыг уучилж чадна. Хүн болгон өөрийнхөөрөө гутардаг учир урьдчилан таамаглах, хянах боломжгүй Гутрал, ихэнхдээ түүний хамтрагч байдаг Түрэмгий байдлыг уучилж чадна.


- Өөр юуг уучилж чадах вэ?


- Мөн Гутралын том эгч Гомдлыг уучилж чадна, бие биенээсээ урган гардаг болохоор тэр. Ихэнхдээ Зовлон араас нь дагах, Урам хугаралтыг уучилж чадна, Зовлон чинь сэтгэлийг ариусгадаг шүү дээ.


- Хайраа! Чи үнэхээр гайхалтай юмаа! Чи бүхнийг, бүр бүгдийг уучилж чаддаг, гэтэл би зурсан шүдэнз шиг эхний сорилтоор л унтарч орхидог! Би чамд үнэхээр их атаархаж байна!!!


- Хонгорхон минь, чи бас л алдлаа даа. Хэн ч бүхнийг уучилж чадахгүй. Хайр ч тэр.


- Үгүй ээ, гэхдээ чи дөнгөж сая огт өөр зүйлийн талаар ярьсан биз дээ!!!


- Тиймээ, өмнө хэлсэн зүйлүүдийг би бүгдийг нь үргэлж уучилж чадна. Гэхдээ энэ ертөнц дээр Хайр ч уучилж чаддаггүй зүйл бас бий. Яагаад гэвэл тэр сэтгэлийг үхүүлж, зүрхийг шархлуулж, Уйтгар гуниг, нуралтанд хүргэдэг. Маш их өвдөлт, зовлонг авчирдаг тул агуу гайхамшиг ч эмчилж чадахгүй. Тэр орчин тойрныхны амьдралыг хордуулж, дуугаа хураахад хүргэдэг.


- Хууралт, Уурвалтаас илүү шархлуулж, Худал хуурмаг, Гомдлоос илүү сэтгэлийг сэвтээнэ. Чи түүнтэй уулзахаараа өөрөө бүхнийг ойлгоноо. Дурлал минь, Сэтгэлийн хамгийн аюулт дайсан бол Хайхрамжгүй байдал, яагаад гэвэл түүнийг эмчлэх эм байхгүй ...

No comments:

Post a Comment