Tuesday, February 1, 2011

Нэгэн алдартай дорнын түүх ...
Сохор нэгэн модны сүүдэрт сууж байв гэнэ. Түүний дэргэд хаан ирээд хөлд нь хүрч:
- Ноёнтон минь, нийслэл хот орох зам зааж өгнө үү, гэв.
Түүний дараа сайд хараагүй түүнээс мөн л нийслэл хот орох зам зааж өгөхийг хүсэв. Эцэс сүүлд нь албат зарц нь хараагүй хүнийг алгадаад: "Тэнэг минь сэрээч, бид яаж хот орохыг хэлээд аль" гэв. 
Хааны цуваа төөрсөн байж ... Хааны цуваа явж өнгөрсний дараа хараагүй хүн чангаар инээд алдав. Болсон явдлыг санамсаргүй ажигласан нэгэн хараагүй түүнээс,
-Яагаад инээснийг чинь асууж болох уу? гэтэл,
- Хамгийн эхэнд надаас хаан зам асуусан, түүний дараа сайдтан, эцэс сүүлд нь албат зарц зам асуусан гэв.
Гайхшралд орсон ажиглагч:
- Чи яаж мэдэж байгаа юм бэ? Чи чинь хараагүй биз дээ, гэхэд
Хараагүй хүн:
-  Тэдний биеэ авч явж байгаа байдлаас л ... хаантан өөртөө итгэлтэй байсан учир миний хөлөнд хүрсэн, сайдтан өөртөө итгэлтэй ч хааны энд хүрэхгүй, албат зарц нь өөртөө итгэх итгэлээ бүрэн алдсан байх тул намайг цохиход хүрсэн. Тэрээр их зовлонтой байгаа бололтой.

Өөрийнхөө давуу байдлыг дөвийлгөх, батлах гэж оролдох ямар ч шаардлага үгүй.




Ошогийн өдөр тутмын бясалгал 208

1 comment:

  1. Гоёо түүх байна. Манай Монголд байдаг "манаач"-ийн синдромыг хүмүүс эндээс ойлгох байхаа. Ахиад гоёо юм бичээрэй.

    ReplyDelete