Monday, January 18, 2010

Акалифа


Акалифа – үнэгний сүүл ч гэх нь бий.


Сэргэг, идэвхтэй, цовоо энергитэй ургамал юм. Гэхдээ хүн бүхэнд тохиромжтой ургамал гэж хэлж болохгүй. Баяр баясгаланг ховор мэдэрдэг меланхолик темпераменттай хүн акалифаг тарих хэрэгтэй. Акалифа нь баяр баясгалан, аз жаргалын мэдрэмж өрөө тасалгаанаас замхран алга болгохгүй байх, тухайн хүнийг удаан хугацаанд баяр баясгалантай байлгахад чухал нөлөөтэй юм. Энэ ургамлыг баяр баясгалан, гэрэл гэгээтэй, аз жаргалтай мэдрэмжийг хадгалж чаддаггүй, баяр баясгаланг цөөн хором мэдэрч, уйтгар гунигийг ихэнх хугацаанд мэдэрдэг хүмүүс гэртээ байлгах хэрэгтэй. Акалифа нь хүнээс гарч байгаа баяр баясгаланг өөртөө шингээх бөгөөд гэр бүлийн гишүүд уйтгар гунигт автах үед гэр орныг нь баяр баясгалангийн гэрлээр дүүргэж өгдөг. Түүнчлэн хүн ямар нэгэн үйл явдлыг эмзэг хүлээн авсаны үр дагавар болох идэвхгүй, хүнд, залхуурлын энергийг акалифа өөртөө шингээж, дахин боловсруулдаг. Акалифагийн нөлөөллөөр гэр орны энерги хөдөлгөөнтэй, амьд байдаг ажээ. Ийм энерги нь залхуурал, хэт сэтгэл хөдлөлөөс гэр бүлийн гишүүд, зочдыг хамгаалдаг. Түүний тусламжтайгаар гэр бүлийн гишүүд хөнгөн шингэн болохоос гадна таагүй зүйлд хэт эмзэг ханддагаа больдог. Энэ ургамал нь бодит шалтгаангүйгээр өөрийгөө аз жаргалгүй, ганцаардмал гэж мэдэрдэг хүмүүсийн хамгийн сайн сэтгэл зүйч юм.

Акалифа эерэг сэтгэл хөдлөлийг хуримтлуулж, хадгалан хэрэгтэй цагт нь чанаржуулж, нэмэгдүүлэн гэр бүлийн гишүүдэд бэлэглэж байдаг. Бид баярлах бүрдээ байгалийн энэ банкинд хөрөнгө оруулалт хийдэг гэж хэлж ч болох юм. Өөрөөр хэлбэл бидэнд хэрэгтэй үед Акалифа бидний баяр баясгаланг хүүтэйгээр буцааж өгдөг ажээ. Энэ бол акалифа танайд амьдарсан эхний хэдэн саруудын үр дагавар юм. Акалифа танайд удах тусам уйтгар, гуниг, идэвхгүй байдал танай гэрт очих замаа мартана.


Акалифаг мэдрэмж муудтай, зөвхөн “эрүүл ухаан”-даа найддаг, эсхүл мэдрэмжиндээ хөтлөгдөөд логик ухаанаа ажиллуулж чаддаггүй хүмүүс тарих хэрэгтэй. Тодруулбал, акалифа амьдралыг хүлээж авах хоёр арга (мэдрэмж, ухаан)-ыг ашиглахад нь хүмүүст тусалдаг. Мөн акалифаг таарч тохирдоггүй, “шал өөр” хүмүүс амьдардаг айлд бэлэглэх хэрэгтэй. Тухайлбал, өөдрөг эсхүл гутранги, интроверт эсхүл экстраверт, холерик эсхүл флегматик, романтик эсхүл прагматик хүмүүс, нэгтгэгч хүчтэй акалифа гэрт нь байгаа тохиолдолд бие биенийгээ илүү сайн ойлгож эхэлдэг.

Энэхүү ургамал нь хүний дотоод сэтгэл дэхь зөрчлийг шийдэх, арилгах, сэтгэлийг амирлуулах чадалтай. Мөн акалифа мөрөөдөгч нэгнийг үйл явдалд бодитой хандах, амиа хичээгчдийг бусдыг ойлгох, үл итгэгчийг мэдрэх чадвартай болгох зэргээр тухайн хүнд дутагдаж байгаа чадварыг олж авахад хүмүүст тусалдаг юм.

Акалифагийн тусламжтай та сөрөг сэтгэл хөдлөлөөсөө хурдан салж чадна. Акалифагийн нөлөөн дор эмэгтэй хүн илүү нямбай, эрэлхэг, идэвхтэй болдог. Харин эрчүүд илүү энэрэнгүй болно. Өө сэвгүй зан чанартай болохыг хүсдэг хүн бүхэнд хэрэгтэй. Энэ ургамал өөрийн ур чадвараа зөв ашиглах, дутагдаж буй чадвараа олж авахад тусална.

Фэн-шуйд акалифаг энергийн балансыг тогтоогч, чиглүүлэгч болгон ашигладаг.

Эрүүл мэндэд ч акалифа сайн нөлөөтэй бөгөөд зүрхэнд маш сайн. Түүнчлэн хүйтнийг тэсвэрлэдэггүй, даарч байдаг хүмүүс гэртээ тарихад ихэд тохиромжтой.

Friday, January 15, 2010

Азалия









Азалияг мөн альпийн сарнай ч гэдэг. Гайхалтай гоё энэ ургамал үүл шиг хөнгөн, зөөлөн энергитэй. Тиймдээ ч гэр, орон сууцны энергийг сөрөг сэтгэл хөдлөл, үгний хор уршигтай нөлөөллөөс ангид байлгахад тусалдаг. Азалиягийн энерги зөөлөн хэдий ч сэргээж, идэвхжүүлэх нөлөөтэй. Эмэгтэйлэг, зөөлөн байхыг хүсдэг эмэгтэйчүүдэд тохиромжтой, маш эмэгтэйлэг ургамал юм. Хүмүүс азалиягийн энергийн ачаар төвөггүй анхаарлаа төвлөрүүлж чадна. Энэ ургамлыг жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулж, гол зүйлээ мартдаг хүмүүст бэлэглэхэд тохиромжтой. Азалия таныг болон гэрийн тань био-орон зайг бухимдал төрүүлж, нөхцөл байдлыг тогтворгүй, тайван бус болгодог хүмүүсийн сөрөг нөлөөллөөс хамгаална.


Фэн-шуйд энэ цэцгийг хариуцлагатай шийдвэр гаргах, чухал ажил, төсөл хэрэгжүүлэхэд тусалдаг гэж үздэг. Хэрвээ та ирээдүйтэй боловч эрсдэлтэй төсөл боловсруулж үр дагавар, хүндрэлийг урьдчилан харахыг хүсэж байвал азалия танд хэрэгтэй. Нөгөө талаар бүх үр дагаврыг тооцоолсон боловч ашигтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс эмээж байгаа хүнийг азалия айдас, өөртөө итгэлгүй байдлаас нь ангижруулж, зоригжуулж, нөхцөл байдалд хандах хандлагыг нь өөрчлөхөд тусална. Мөн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа боловч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст альпийн сарнай маш их тустай байх болно. Альпийн сарнай өөртөө итгэлгүй байдал, нэрэлхүү зангаа засах, шинэ, урьдчилан таамаглах боломжгүй зүйлээс айх айдсаа даван туулахад тусална.

Азалия эрүүл мэндэд гайхалтай сайн үр нөлөөг үзүүлдэг. Азалия тайвшруулах нөлөөтэй тул тогтворгүй хүмүүс өөрийн үйлдлээ хянахад тустай.




Эрт босох зовлонтой санагддаг унтаахай нарт азалия гайхалтай нөлөө үзүүлдэг. Азалия нойрыг тэнцвэржүүлж, нойрмог байдлыг арилгаж, нойргүйдлийг эмчлэхэд туслана.





Түүнээс гадна азалия агаарт байгаа эрүүл мэндэд хортой бодисыг устгадаг.


Азалия халууныг тэсвэрлэдэггүй гэдгийг анхаараарай. Гэрийн аль ч өрөөнд байрлуулж болно. Фэн-шуйд азалияг гэрийнхээ урд зүгт байрлуулах хэрэгтэй гэж зөвлөдөг.



Адиантум


Адиантум зөөлөн, тайван энергитэй ургамал юм. Түүний энерги нь усны давалгаа адил өрөө тасалгааг бүхэлд нь хамарч, нэрэлхүү, илэн далангуй байж чаддаггүй, сэтгэлээ илэрхийлдэггүй, хүмүүс хүлээж авахгүй байхаас айж бусадтай харилцахаас эмээдэг хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг. Адиантум хүн, өрөө тасалгааны энергийг тэнцвэржүүлэх, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Фэн-шуйд өрөө тасалгааны энергийг Инь-д чиглүүлэхэд хэрэглэгддэг.
Адиантум бүрхэгдүү, чийглэг орчинд дуртай. Энэ ургамал нь өргөстэй, нарийн, хурц ирмэгтэй навчтай ургамлын хажууд байж чаддаггүй бөгөөд ийм нөхцөлд гундаж, бүр үхэж ч магадгүй.

Адениум


Адениумыг мөн импала гэж нэрлэдэг. Энэ ургамал нь хүч чадлын энергийг цуглуулж, хадгалах онцгой чадвартай.




Ялангуяа чухал ажилдаа анхаарлаа хандуулж чаддаггүй хүмүүс гэртээ тарих хэрэгтэй. Мөн хүндрэлтэй асуудлын шалтгааныг илрүүлэхэд тусалж, хүндрэлийг даван туулах арга замыг зааж өгнө. Хэрвээ та ихээхэн хүч чадал, анхаарал, хөдөлмөр шаардсан ажил эхлүүлэх гэж байгаа бол адениум тариарай

Адениумыг гэртээ, ажил дээрээ тарихад тохиромжтой боловч унтлагын өрөөндөө байлгаж болохгүй. Учир нь уг ургамал дээр төвлөрсөн энерги нь маш хүчтэй тул та унтаж чадахгүй л болов уу. Унтлагын өрөөнөөс өөр газар байрлуулах боломжгүй бол орноосоо 3 метрийн зайд байрлуулаарай. Адениумын сүү шиг шүүс нь эрүүл мэндэд хортой тул хүүхэд, гэрийн тэжээвэр амьтнаас хол байлгах хэрэгтэй.

Thursday, January 14, 2010

Аглаонема


Аглаонема




Африк, Энэтхэгийн халуун орны ойд ургадаг энэ ургамал их идэвхтэй, шургуу энергитэй.

Энэхүү шинж чанараа гэр бүлийн гишүүдэд шилжүүлж байдаг. Аглаонема нь цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийг бидэнд үргэлж сануулдаг. Өөрөөр хэлбэл гуних үе байлаа гэхэд баярлах цаг бас ирнээ гэдгийг сануулдаг гэсэн үг юм.

Энэхүү ургамал нь гутранги үзэлтэй (пессимист), амьдралд сэтгэл хангалуун байж чаддаггүй, үргэлж болохгүй бүтэхгүй байна гэж (бүх зүйлийн хэвийн байхад) гомдоллож байдаг хүмүүсийн сэтгэлийг эмчлэгч юм. Аглаонема ямар ч хэцүү зүйл тохиолдлоо гэсэн муу, сайн хоёр талтай болохыг хүмүүст ойлгоход, сайн муу талыг нь олж харахад тусална.

Аглаонема нарны гэрэл ихээр шаардахгүй ба дулаан газар сайн ургадаг. Зочны өрөө, офист байхад тохиромжтой боловч, унтлагын өрөө, хүүхдийн өрөөнд тохиромжгүй.



Агапантус


Агапантус


Энэ ургамлын хүчтэй амьдралын энерги усан оргилуур шиг навчнууд дээр нь байрлаж, байгаа газрыг бүхэлд нь дүүргэдэг. Агапантусын энерги хүмүүст сэтгэл зүйн дайралтаас өөрийгаа хамгаалах дотоод хамгаалалттай болоход тусалдаг.

Агапантусын тусламжтайгаар хүмүүс бусдын үзэл бодлоос хараат байхаа больж, тэдний хов жив, өдөөн хатгасан үгэнд хэт эмзэглэх байдал нь арилсаар байдаг. Тухайн ургамлыг маш их анхаарал, төвлөрөл шаардсан ажил хийдэг хүнд бэлэглэвэл зохистой. Агапантус танай орон сууцанд сайн ургах бөгөөд хүүхдийн өрөөнд байхад тохиромжтой.


Америк Агава


Америк Агава


Агава энхрий, зөөлөн ургамал учир хүмүүсийн мөн тийм чанарыг сэрээдэг.

Энэ ургамал нь гэр бүлийн хүмүүсийг анхаарал, мэдрэмж, тэвчээр, халамжтайгаар үг хэлдэг, үйлдэл хийдэг болгодог. Энэ ургамал амьдарч буй айлд гэр бүлийнхэн нь маргаанаас болж зовохгүй л болов уу. Мөн үл ойлголцол, маргаан, зөрөлдөөний үр дагавар болох сөрөг энергийг саармагжуулах чадвартай. Хэрвээ та хэн нэгэнтэй эвлэрэхийг хүсэж байвал агава бэлэглээрэй. Агава тухайн хүний танд хандах хандлагыг зөөлрүүлж, эерэг болгож өгнө. Хувийн харилцаанд ч агава хөндлөнгийн ажиглагч байдаггүй. Ялангуяа хэн хэндээ буулт хийх дургуй хүмүүст мөш сайн нөлөөллөө үзүүлдэг. Эв зүйг олох – энэ бол агавагийн зорилго. Энэ ургамал нь хүүхдийн өрөө, томчууд нь хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй байгаа айлд маш сайн тохирно гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Түүнээс гадна агава бол сургалтын гайхалтай туслагч болдог. Учир нь сурах явцыг хөнгөн, сонирхолтой болгодог.

Агавагийн өөр нэгэн шинж чанарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр юу вэ гэвэл, харилцаанд нь үл ойголцол, бие биедээ итгэхгүй байх явдал бий болох аюултай хосуудын хамгаалагч сахиус болох чадвар юм. Мөн дурлалт хосуудын сахиус. Энэ ургамал нь хайр сэтгэлийг хамгаалагч юм. Түүнчлэн агавагийн нөлөөллөөр гэрийн эзэд уриалгахан болдог төдийгүй гэрт нь урилгагүй зочид хэзээ ч ирэхгүй.


Анхааралтай агава эрүүл мэндийн ерөнхий байдал, тэр дундаа мэдрэлд сайнаар нөлөөлдөг. Гэр бүлийн гишүүд нь мэдрэл, амьсгалын замын өвчнүүд болон үрэвсэлт өвчнүүдээр өвчлөх магадлалтай айлд тарихыг зөвлөж байна. Энэ ургамал нь архаг өвчнүүдийг эмчлэхэд тусалж, өөр өвчнөөр өвдөхөөс сэргийлдэг. Агавагийн хандыг шархираа (ревматизм) өвчний үед дараахь байдлаа бэлдэж, хэрэглэдэг байна: “агавагийн навчийг жижиглээд дээр нь 1:10 харьцаагаар спирт эсвэл архи нэмээд, таглаж 7 хоног харанхуй, хуурай нөхцөлд байлгана. Хандыг нарны гэрэл нэвтэрдэггүй бараан саванд шүүж, хийнэ. Хандыг шавших, жин тавих байдлаар хэрэглэнэ.”

Агава гэрэлтэй бүхий л газар сайн ургадаг.



Цэцэгний энерги- Абутилон



Цэцэг гэж сэтгэлийг баясгагч, байгалийн нэгэн гайхамшигт бүтээлийн хүнд үзүүлэх нөлөө, түүний энергийн талаар дор бичлээ. Цэцэг тус бүрээр, цагаан толгойн үсгийн дарааллаар оруулах болно.



Абутилон
Абутилон- хим, агч мод, тасалгааны агч мод гэх зэргээр нэрлэдэг. Үнэхээр энэ цэцэгний навч нь Канад Улсын далбаан дээрх агч модны навчтай төстэй. Абутилоны навч нь Нар, меркури гэсэн хоёр гаригийн нөлөөнд байх бөгөөд эдгээр гаригууд нь түүний “зан төлөв“, навчны хэлбэр зэргийг тодорхойлдог. Абутилоны навч нь өвөрмөц хэлбэртэй тул гэр оронд янз бүрийн
шалтгаанаар хуримтлагдсан сөрөг энергийг өөртөө шингээж, цэвэрлэдэг шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэдэг ажээ. Тухайлбал уур, бухимдал, сэтгэл гутрал, сэтгэл зүйн болон биеийн ядаргаа зэрэг нь сөрөг энерги бий болох шалтгаан болдог байна. Сөрөг сэтгэл хөдлөл нь гэр орны био-орон зайг сүйтгэх нөлөөтэй гэдэг нь нууц биш. Абутилон нь энергийн бүтцийг эвдрэл, гэмтлээс хамгаалдаг. Энэ ургамлын ачаар танай гэр сүйтгэгч сөрөг сэтгэл хөдлөлийн нөлөөнөөс хамгаалагдана. Абутилон нь сөрөг энергийг эерэг болгон хувиргадаг өөр нэг ач холбогдолтой. Абутилоныг танай гэрийн Ша сөрөг энерги хуримтлагддаг газар байрлуулахад ихэд тохиромжтой байдаг тул Фэн-шуй сонирхдог хүмүүст орон зайгаа зөв хуваарилахад тустай. Абутилон нь сөрөг энергийг сэргээгч энерги Ци болгон хувиргадаг байна. Баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй байдал энэ бүгд абутилоны тасралтгүй ажлын үр дүн юм. Энэ ургамал нь сэтгэл санаа нь тогтворгүй, сэтгэл гутардаг хүмүүсийн гайхалтай туслагч байх болно. Абутилон нь Нар, Меркури гэсэн хоёр гаригийн нөлөөнд байдаг учир түүний нэгэн шинж чанар нь эдгээр гаригуултай холбоотой. Уран Бүтээлийг дэмжигч гариг болох Нар нь абутилоны эзнийг илүү нийтэч, санаачлагатай, идэвхтэй, чөлөөтэй, бүтээлч байхад туслахаас гадна бүтээлч энерги замхран алга болохоос хамгаалдаг. Хамтран ажиллагч, түншүүдтэйгээ хэл амаа ололцоход тусалдаг. Абутилоны нөлөөгөөр гэнэт аялах, мэдлэг, боловсролоо дээшлүүлэх эрмэлзэл, сонирхолтой болж дамжаа, сургалтанд бүртгүүлж ч магадгүй. Абутилон нь уран бүтээлч, оюутнууд, түүнчлэн бусадтай харилцах харилцаа, нүүдэл суудал ихтэй ажил хийдэг хүмүүст тохиромжтой байдаг. Меркиригийн нөлөөгөөр абутилон нь хүний бусадтай харилцах чадварыг нэмэгдүүлдэг. Өсвөр насныхныг ивээдэг энэ гаригийн тусламжтайгаар абутилон нь залуучууд (эрэгтэй, эмэгтэй ялгаагүй)-ын сахиусын үүргийг гүйцэтгэдэг.
Мөн абутилон нь ажил үүрэг нь худалдаа, боловсролтой холбоотой хүмүүст тохиромжтой.
Абутилоны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тадаар хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу. Энэ ургамал нь зүрх судасны үйл ажиллагаа, цусны чанарт онцгой сайн нөлөө үзүүлдэг. Бүхэлдээ эрүүл мэндэд их хэрэгтэй ургамал юм.
Абутилон нь гэр орон төдийгүй, ажлын байр буюу офис, хүлээн авах ба худалдааны танхим, кафе, зоогийн газарт байхад ч их тохиромжтой юм.

Wednesday, January 13, 2010

Ченнелинг гэж юу вэ?
Сүүлийн үед "ченнелинг" гэсэн үг гадаадын цахим хуудас, ном зохиолд улам ихээр дурьдагдсаар байх боллоо. Энэ талаар багагүй нийтлэл, "ченнелинг"-үүдийг уншиж үзэхэд нилээд сонирхолтой санагдсан тул монголчууддаа ойлголт өгмөөр санагдаж үүнийг бичиж сууна.
Бурхан, нөгөө ертөнц, хойд нас, сэтгэлийн тухай эргэцүүлдэг, "Би хэн бэ?" гэсэн асуултыг өөртөө тавьдаг хүн бүхэнд сонирхолтой байх болов уу? гэж бодож байна.
Иймд Америкийн "медиум" (энэхүү ойлголтыг википедиад дараахь байдлаар тайлбарласан - материаллаг болон оюун ухаан-сэтгэл зүйн гэсэн хоёр ертөнцийг холбогч гүүр болсон мэдрэмжтэй хувь хүн), илтгэгч, "Шинэ Эрин" (New Age) чиглэлийн зохиолч, "Индиго хүүхдүүд" гэсэн нэр томьёог бий болгосон, нийтэд таниулсан хүмүүсийн нэг Ли Кэрролл "ченнелинг" гэсэн ойлголтыг хэрхэн тайлбарласныг дор сийрүүлье.
Ченнелингийн тухай
Ли Кэрролоос
Би энэхүү боломжийг ашиглан ченнелингийн тухай ярилцмаар байна. Ихэнхдээ ченнелингийг ер бусын, хийсвэр зүйл мэтээр ташаа тайлбарласан байдаг. Та бүхэн: "Энэ цахим хуудсанд чи юу хийж байгаа юм бэ?" гэж зарим найз нөхөддөө хэзээ ч хэлэхгүй гэж мөрийцөхөд ч би бэлэн байна. Зарим хүмүүс үүнийг нүгэлтэй зүйл гэж үздэг бол нөгөө хэсэг нь үүнтэй ямар нэгэн хамааралтай байхыг хүсдэггүй. Тэд ченнелингээр дамжаагүй (тэдний төсөөлж буйгаар), өөр мэдээллийг илүүд үздэг.
Ченнелингийн тодорхойлолт: Хүнээр дамжуулан хэлсэн Бүтээгчийн бадрангуй, бурханлиг үг (эсхүл энерги) юм.
Дээр дурдсан тодорхойлолт нь ченнелинг яг юу болохыг бүрэн илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ ертөнцөд байгаа ихэнх Ариун бичвэрүүд (бүхий л шашны)-ийг төдийгүй урлаг, дуу хөгжмийг анхдагч байдлаар нь ченнелингийн тусламжтайгаар бидэнд дамжуулсан гэсэн үг юм. Маш энгийн үзэгдэл боловч "Шинэ Эрин"-д бий болж байгаа олон шинэ үйл явцуудын адилаар ченнелингийг "хачирхалтай үзэгдэл" гэх болжээ. Бурхан библийг бичээгүй, Бурхан онгодыг нь хөглөсөн хүмүүс библийг бичсэн.
Энгийн хүмүүс биш Бурхнаас эрх олгогдсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс л мэдээлэл дамжуулдаг гэдэгт бид бүр дасчээ. Иймд "Шинэ Эрин"-ий Хайрын Мастерын жинхэнэ зорилго, "зориулалт" (ариун санваартан биш хэдий ч хориглолтуудаас ангид байх боломжийг өөртөө олгоход зориулалт нь оршиж байгаа) нь илэрч байгаа энэ үед Бурхны илгээлтийг энгийн хүмүүс их олноороо хүргэх болсон.
Ариун дэлхий дээрх хэд хэдэн хотуудад байгаа найзууддаа илгээсэн захидалд бид Бурхны ариун үгэнд ханддаг шигээ энгийнээр л ханддаг (Яг ийм байдлаар Ариун Библийн Шинэ Гэрээнд бичсэн байдаг). Энэ талаар бодоод үзээрэй. Энэ бол ченнелинг!
Бурхан 2000 жилийн өмнөөс хүмүүстэй харилцаж байсан гэж бид үзэж байна. Бурхан бидэнтэй харилцахаа больсон гэж бодох нь өөрийгөө бурханлиг болохыг үгүйсгэх, эсхүл өнгөрснийг онцгой гэгээлэг байсан гэж үзэх, өөрийгөө гэгээрсэн Дэлхий дээр тасралтгүй үргэлжлэх Бурханлиг зорилгын нэгэн хэсэг байх эрхгүй мэтээр үзэхтэй агаар нэг юм. Бид үргэлжид Бурхантай харилцах эрхтэй, ТАНЫ нэг хэсэг гэдгийг мэдэгдэхийг би хүсэж байна!
Гэхдээ ченнелингтэй хамт ирдэг зүйл бол ...
Хариуцлага!
Хэнбугай нь ч ченнелинг дамжуулж чадна, Сүлд (дух гэсэн орос үгийг ингэж орчуулав.) энэ тал дээр ямар нэгэн шалгуур тавихгүй. Ченнелинг зөвхөн сонгогдмол хүмүүст бус бүх хүмүүст зориулагдсан. Иймээс бид бүхэнд чадвар, боломж байгаа гэсэн үг. Бусад зүйлстэй адил тухайн хүний ЗОРИЛГО тодорхойлох ач холбогдолтой байдаг. Ченнелинг бүхэн ЦЭВЭР АРИУН зорилготойгоор хийгддэггүй. Ийм учраас зарим ченнелинг нь үнэн, зарим нь тийм биш байдаг тул та бүхэн ченнелинг сонсох эсхүл уншихдаа ялгааг нь олж харах чадвартай байх хэрэгтэй. Үнэхээр Сүлд үүнийг хэлж байна уу?
Өнөө үед олон олон эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдний үг дээрээс илгээгдсэн илгээлт хэмээн худал ярьж, зарим нь бүр үүндээ цахим хуудас ашиглаж байна. Хэнийг нь сонсох, хэнийг нь сонсохгүй байх хэрэгтэйг хэлээд өгөх байгууллага байхгүй тул үнэн үг мөн эсэхийг хэрхэн ялгах юм бэ? гэж гайхаж байна уу?
Жинэхэнэ сувгийн хариулага нь - БИШРЭЛ юм. Бурханлиг мэдээлэл нь амьдралыг өөрчлөх чадалтай. Аминч, зөвхөн өөрийн ашиг сонирхолд чиглэсэн, айдас дагуулсан мэдээлэл нь төөрөгдүүлж, хүний сэтгэлийн хөгжлийг зогсонги байдалд оруулдаг. Нэгийг нь нөгөөгөөс нь хэрхэн ялгах вэ? Крайон, бидэнд мэдрэх хүч бий, эдгээрийн ялгааг ч "мэдэрч" чадна гэж хэлдэг.
Энэ нь ямар мэдрэмж вэ? гэдгийг тодорхойлж сурч байгаа та бүгдийн заримд нь туслах мэдээлэл надад байна. Энэ мэдээлэл анх 1987 оны 7 дугаар сард, намайг ченнелинг дамжуулж эхлэхээс 2 жилийн өмнө «New Realities» сэтгүүлд хэвлэгдсэн. Нийтлэл нь "сэтгэлийг танин мэдэх удирдамж" гэсэн гарчигтай байв. Уг нийтлэлд уншигч анхаарал хандуулах ёстой 12 (эерэг ба сөрөг) үндсэн шинжийг тодорхойлсон байна. Би энэ мэдээллийг оновчтой бөгөөд гэгээрсэн хүмүүс бусдыг сургахын тулд боловсруулсан гэж үзэж байна.
Дор 12 шинжээс 7-г (Крайоны зургадугаар ном болох "Бурхны түншлэл" номонд дурдагдсан) нь бичлээ.
Дараагийн удаа ченнелинг унших, сонсохдоо доорх долоон зүйлийг анхаарч, мөн өөртөө "Энэ үгийг хэлж байгаа хүн ямар зорилго агуулж байна вэ?" гэсэн асуултыг өөртөө тавьж байгаарай. Түүний үгэнд амин хувиа хичээх, бусдын ашиг сонирхол байна уу? Тийм зүйл илрүүлвэл цааш нь унших, сонсох хэрэггүй. Тодорхой, үнэн байх ёстой мэдээлэлд хүний аминч үзэл байх ёсгүй. Үүнийг Сүлд дамжуулагчаасаа шаарддаг, би мэднээ. Мөн ченнелинг дамжуулах 20 жилийн туршлагаасаа харахад мэдээлэл нь айдас биш хайр дагуулсан байдаг. Үүнийг ч бас анхаараарай!
Энэ энергийг та өмнө нь мэддэг байсан юм шиг, "гэртээ" байгаа юм шиг мэдрэмжийг танд өгч байна уу? Энэ бол бас нэг тайлал юм шүү. Хэрвээ та үүнийг мэдрэхгүй байвал, Хүнээр дамжуулж байгаа мэдээллийг түүнийг дамжуулж байгаа бодгаль, бодгалиудтай адилтгаж чадахгүй байгаа бол ченнелингийг сонсохгүй, уншихгүй байсан нь дээр. Ченнелинг бүрийг бодгалиуд дамжуулдаггүй юм. Ихэнх ченнелингүүд таны сэтгэлийн "төвөөс" эхтэй. Тохиолдол болгонд хэн бэ? гэдгийг тодорхойлохын тулд нэрийг нь асууж, хэн нэгний арьс нөмөргөх гэж оролдохын хэрэггүй. Таны зүрх - өөрөө өөртөө мэдээлэл дамжуулах чадвартай Бурхны Хайр гэж бодож бай.
Чухал зүйл: Крайоны "Бурхны түншлэл" номын 1 дүгээр бүлэгт дурдсан "four attributes of love" (хайрын дөрвөн шинж) гэдгийг уншиж танилцах цаг гаргарай гэж гуйх байна. Энэ нь танд нөхцөл байдал, цэвэр, бурханлиг энергийн зарим хэсгийг аминч үзлээс ангид ухаарч, ойлгоход туслана.
Өөрийнхөө хувьд юу болоод байгааг, Хүний илгээмж үү? ухаалаг, энэрэнгүй Бурхны илгээмж үү гэдгийг тодорхойлох хэрэгтэй.
Энэхүү зөвлөмжийг ашиглан Крайоны илгээмжийг дамжуулан миний бичсэн, хэлсэн зүйлсийг шалгана гэдэгт найдаж, дэмжиж байна. Цаг үргэлж ийм шалгалтыг хийх хэрэгтэй гэдэг нь эргэлзээгүй юм.
Танин мэдэх удирдамж - "Шинэ бодит байдал" сэтгүүл 1987 оны 7 дугаар сар.
Үг, хэллэгийг өөрчилсөн ...
1. Энэ мэдээлэл нь хүн бүрт ашиг тусаа өгнө.
Зөвхөн зарим хэсэг хүмүүст хэрэгтэй, сонгогдмол, хязгаарлагдмал бүлэгт зориулсан мэдээлэл илгээж байгаа сувагт болгоомжтой хандах хэрэгтэй. Илгээмж нь нийт хүн төрөлхтөнд төдийгүй, хувь хүн бүрт хэрэгтэй байх ёстой. Энэ нь танд үнэнийг хэлж байгаагийн хамгийн эхний шинж тэмдэг юм.
2. Илгээмж нь сэтгэлийг тань сэргээсэн, татсан (онгод оруулсан ч гэж хэлж болохуйц) байх ёстой. Илгээмж нь танд өөртөө итгэх итгэл бэлэглэсэн, боломж бололцоо нээсэн байна. Харин айдас төрүүлсэн, гутралд оруулсан, айдсын нөлөөнд автаж үйлдэл хийлгэх, эсхүл нуугдахад хүргэсэн байх ёсгүй. Энэ нь тухайн илгээмжид байх ёстой Бурханлиг энергийн үндэс юм. Тэдгээр нь уншигчид, сонсогчдын сэтгэлийг сэргээсэн, татсан байх ёстой. Сахиусан тэнгэрийн тэмдэглэгдсэн илгээлт бүр "Бүү ай" гэсэн үгнээс эхэлсэн байдаг.
3. Сүлд (Бурхан) нь чөлөөт хүсэл зоригоосоо татгалзахыг уриалсан илгээмжийг хэзээ ч илгээхгүй. Хэзээ ч!
Учир нь чөлөөт хүсэл зориг нь та бүхний Дэлхий дээрх туршилтын үндэс, "алтан хаант ширээнд" (Крайоны 6 дахь номонд тэмдэглэснээр) заларсан хүнд зайлшгүй байх гол шинж юм. Чөлөөт хүсэл зориг! Үнэхээр та бүхний чөлөөт сонголт л ирээдүйг тань тодорхойлно.
4. Сүлд нь үзэл бодлоо өөрчлөхийг шаарддаггүй. Бид таны бодол санааг хүндэтгэдэг. Сүлд хуурахгүй, ятгахгүй. Бүрэн бүтэн байдалд тань халдахгүй. Амар амгаланг мэдрүүлж, зүрх сэтгэлийн тань нандин утсыг хөндөнө.
5. Сүлд, түүний суваг цорын ганц гэж баталдаггүй. Анхааралтай байх хэрэгтэй, Сүлд маш олон сувгаар, харилцан зөвшилцсөн, ялангуяа "Шинэ Эрин"-д нэгэн зураглал бий болгох мэдээллийг хүргэдэг. Эдгээр сувгууд нь хэзээ ч өөрсдийгөө цорын ганц эх сурвалж гэж зарладаггүй.
6. Мэдээлэл нь ихэнхдээ шинэлэг байдаг. Өмнө мэдэгдэж байсан үйл явдлыг дахин мэдээлж байгаа сувгаас болгоомжлох хэрэгтэй. Учир нь эдгээр сувгуудын цорын ганц эх сурвалж нь хүний аминч үзэл байдаг. Мэдээлэл нь үндсэн мэдээлэлтэйгээ хамт шинэлэг байх ёстой. Энэ нь ченнелингийн үндсэн зорилго. Иймд үүнийг бодож үзээрэй.
7. Ченнелингийн мэдээлэл нь сэтгэлийн шийдвэр гаргах боломж олгодог. Амьд ченнелингийн зорилго нь Дэлхий дээрх амьдралын асуудал (хүндрэл)-ыг шийдвэрдэхэд туслах мэдээлэл дамжуулах байдаг.
Хайрын хамт дамжуулав,
Ли Кэрролл
Орос хэлнээс орчуулав